Энэ онд эрүүл мэндийн салбарт хэрэгжих бодлогын шинэчлэлийн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцолсон байдаг. Тэрбээр дараах бодлогын шинжтэй өөрчлөлтүүдийг нэрлэжээ. Үүнд:
-Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийн чадавхийг сайжруулна. Ингэснээр Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдийн төвлөрөл саарах юм
-ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн эмийг улсын хэмжээнд ижил үнээр түгээх ажил эхэлчихсэн. БНСУ-аас нэг эх үүсвэрээр нийлүүлж буй эмийг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэд авч хэрэглэж байна
-Монголд эмчлэгддэггүй 26 төрлийн өвчлөлийг эх орондоо эмчилдэг болох бодлогын хүрээнд үндэсний 13 баг гадаадад суралцаж байна
-Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого бол эрүүл ирээдүйг бүтээх чухал бодлогын ажлуудын нэг