Муан олон улсын нисэх онгоцны буудал болон Чежү Эйр компанийн оффист цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Муан олон улсын нисэх онгоцны буудал болон Чежү Эйр компанийн оффис болон бусад газарт нэгжлэг хийсэн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийжээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд Чежү Эйр компанийн онгоц осолдож, 179 хүний ​​аминд хүрсэн байдаг.

Улмаар Жоннам мужийн цагдаагийн газраас Өмнөд Солонгосын баруун өмнөд хэсэгт байрлах нисэх онгоцны буудал, Чежү Эйр компанийн Сөүл дэх оффис, Пусан мужийн Нисэхийн газрын Муан оффис руу эрэн сурвалжлах, хураан авах ажиллагаа явуулсан байна. Мөн мэргэжилдээ хайхрамжгүй хандсаны улмаас хүний ​​амь нас хохирсон гэх үндэслэлээр тус газрын удирдлагуудыг эрэн сурвалжлах тушаал гаргасан гэж албаныхан мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Yonhap news

10-58 удаагийн торгуулиа төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг тус бүр нэг жилийн хугацаагаар хасжээ
10-58 удаагийн торгуулиа төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг тус бүр нэг жилийн хугацаагаар хасжээ
 
ЦЕГ: Согтуугаар жолоо барьсан гэх эмэгтэйг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Согтуугаар жолоо барьсан гэх эмэгтэйг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!