“Найман шарга“ төвд ам.доллар 3490 төгрөгт хүрч 40 төгрөгөөр чангарав

Огноо
Унших
1 минут 10 секунд

"Найман шарга" валют арилжааны төвд өнөөдрийн ханшаар нэг ам.долларыг 3450 төгрөгөөр авч, 3490 төгрөгөөр арилжиж байна. Өнгөрсөн Баасан гарагт 3440 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш ийнхүү гурав хоногийн дотор 40 төгрөгөөр чангарчээ. Тус төвийн ченжүүдийн хэлснээр "найман шарга" валют арилжааны төвд ам.долларын хомсдолд орсон гэнэ. Учир нь, арилжааны банкууд болон хувь хүмүүс ам.доллар зарахгүй байгаа нь хомсдол үүсгэж ханш чангарах шалтгааны нэг болжээ. Гэхдээ ам.доллар 3500 төгрөгт хүрсэн ч гаднаас "нийлүүлэлт" тасарчээ. Удахгүй ам.доллар 3500 төгрөгтэй тэнцэнэ гэж ченжүүд таамаглаж байгаа юм байна. Үүний зэрэгцээ ам.доллар хомсдолд орсон учраас иргэд төгрөгөө юаниар орлуулах болсон байна. Одоогоор валют арилжааны төвд ам.доллараас бусад гадаад валютын ханш тогтвортой байгаа аж. Тухайлбал, юань өнөөдөр 474 төгрөгтэй тэнцэж байна.

С.Одонтуяа: ТҮҮХИЙ НҮҮРС түлж буй ААН-үүдийг яаралтай төвийн шугам, хийн түлшинд холбоно
С.Одонтуяа: ТҮҮХИЙ НҮҮРС түлж буй ААН-үүдийг яаралтай төвийн шугам, хийн түлшинд холбоно
 
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!