IFBB-ийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монгол Улс аваргатай болжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 32 секунд

Японы нийслэл Токио хотод Олон улсын бодибилдингийн хамгийн том холбоо болох IFBB-ийн эмэгтэйчүүдийн ДАШТ, эрэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөв. Дэлхийн 203 орныг эгнээндээ нэгтгэсэн IFBB холбооны 1500 тамирчин оролцсон уг тэмцээнд гавьяат тамирчин Б.Сугарсүрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.

Ингэснээр тэр бодибилдингийн ДАШТ-д түрүүлсэн анхны тамирчин болж байгаа юм. Б.Сугарсүрэн өмнө нь тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа “Мастер Велнесс-40” ангилалд амжилтаа ахиулж, дэлхийн аварга болж байна.

IFBB холбооны ДАШТ-ээс Монголоос хоёр тамирчин гурван медаль хүртсэн байдаг. Тодруулбал, гавьяат тамирчин Б.Сугарсүрэн алт, хүрэл, олон улсын хэмжээний мастер Ч.Цогтбаатар хүрэл медалийн эзэн болж байв. Б.Сугарсүрэнгээс гадна эмэгтэйчүүдийн ДАШТ-ий “Мастер Велнесс 35-39” насанд Д.Ариунаа VI байр эзэлсэн аж. Харин IFBB-ийн эрэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээний “Эрэгтэй фит модель” ангиллаас Б.Гэрэлт-Од мөнгө, “Мастер Менс Физик 40” ангилалд Н.Хосбаяр хүрэл медалийн эзэн болжээ.

Дашрамд сонирхуулахад, манай улс IFBB холбоонд гишүүнээр элсээд 31 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд анхны дэлхийн аваргаа өлгийдөж авав.

АГААРЫН ЧАНАР: Улаанбаатарт агаар ХЭВИЙН байна
АГААРЫН ЧАНАР: Улаанбаатарт агаар ХЭВИЙН байна
 
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!