Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа. Энэхүү хоёр төсөл нь УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төсөлд багтаж буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг САС” хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан юм.

Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.

Х.Нямбаатар: Дүрмээрээ дүүжин тээврийг угсарснаас хойш 6 сар хүн тээвэрлэхгүйгээр туршина
Х.Нямбаатар: Дүрмээрээ дүүжин тээврийг угсарснаас хойш 6 сар хүн тээвэрлэхгүйгээр туршина
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!