Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Дүрмээрээ дүүжин тээврийг угсарснаас хойш 6 сар хүн тээвэрлэхгүйгээр туршина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Дүүжин тээвэртэй холбоотой асуудлаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр хэлэхдээ "Энэ бол 2018 онд эхэлсэн төсөл. Төслийн тоног төхөөрөмж нь Франц улсынх байх ёстой. Эхнээсээ Замын-Үүдийн боомтоор орж ирж байгаа. Ирэх оны зургаадугаар сард үндсэн цамхаг, кабинаа угсрах ажлаа хийж дуусна. Дүрмээрээ угсралт хийснээс хойш бүтэн зургаан сар зорчигч суулгалгүй туршилтын тээвэрлэлт хийх ёстой. Бид энэ цаг хугацааг нь наашлуулж, ирэх оны есдүгээр сарын 1-нээс өмнө Улсын комисс хүлээж авах шаардлагыг тавьж байгаа.

Нийслэлийн зүгээс зөвшилцөх бүх ажлаа хийж дуусгасан. Одоо газар чөлөөлөлтийн ажил "Хархорин" худалдааны төвийн баруун талд байдаг "Барс-2″ худалдааны төвийн зарим хэсгийг буулгана. Бас хажуугийн нэг объектыг буулгана. Бид өмчлөгч иргэдтэй тохиролцсон байгаа" гэлээ.

АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж “Орано майнинг“ компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн мэдээллийг сонслоо
АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж “Орано майнинг“ компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн мэдээллийг сонслоо
 
Н.Учрал: Ерөнхий сайд болон ЗГ-ын бүх сайд нар 1072 хувьцааны ногдол ашгаа “Хөгжлийн сан“-д хандивлахаар боллоо
Н.Учрал: Ерөнхий сайд болон ЗГ-ын бүх сайд нар 1072 хувьцааны ногдол ашгаа “Хөгжлийн сан“-д хандивлахаар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.