Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2025 оныг “Нийслэлийн хөгжлийг дэмжих жил“ болгон зарлалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 32 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох сайд нар танилцуулж байна. Мөн энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр,

"2025 оныг “Нийслэлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлах тогтоолыг баталлаа. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийг дэмжиж ажиллахаар болж байна" гэв.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, түгжрэлийг бууруулах үйл ажиллагаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хөнгөлөгдөх албан татварыг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, дүрэмд заасны дагуу хэрэгжүүлэхийг төрийн болон орон нутгийн өмчит бүх хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болголоо.

2025 оноос эхлэн нийслэл Улаанбаатар хотод ногоон шилжилтийг эрчимтэй хийж эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нутагшуулан, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах байгаль орчинд ээлтэй төслүүдийг дэмжиж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэн, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг өргөн ашиглах шаардлагатай. Үүнд банк, санхүүгийн байгууллагуудын оролцоог хангаж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл, сурталчилгаагаар дамжуулан байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих юм.

Хотын дарга Х.Нямбаатарт ХУД-ийн Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ
Хотын дарга Х.Нямбаатарт ХУД-ийн Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ
 
Даваа гарагт болох УИХ-ын хаврын чуулганы нээлтэд гадаадын Элчин сайд нар, ОУ-ын байгууллагын тэргүүнүүд оролцоно
Даваа гарагт болох УИХ-ын хаврын чуулганы нээлтэд гадаадын Элчин сайд нар, ОУ-ын байгууллагын тэргүүнүүд оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.