Сүүлийн өдрүүдэд агаарын бохирдлын асуудал хурцаар хөндөгдөж, олон нийтийн бухимдлыг дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга болон холбогдох албаныхантай уулзалт хийж, тэднийг ажлаа хий хэмээн шаардаж, багагүй зандраад амжсан.
Мөн энэ үеэрээ УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өгсөн байдаг. Тэгвэл яг одоо Төрийн ордонд Улсын Онцгой Комиссын шуурхай хурал үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлэн байдал, цаг агаарын нөхцөл байдал, агаарын бохирдол гэх мэт асуудлаар хэлэлцэж байгаа аж.
Хуралд Тавантолгой түлш болон бусад яамдын сайд нар, албаныхан оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!