Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өнөөдөр шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн гэр хорооллын айл, өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, түгээх тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа болон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, холбогдох журмуудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн гишүүд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл бусад ажилд холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулан НИТХ-д танилцуулах юм.

Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр ажиллах юм байна.

СУРВАЛЖИЛГА : “Эмээлт“-ийн 800 гаруй хүүхэд сургуульгүй учраас зургаан жилийн турш өдөр бүр 20-30 км зам туулж, Таван шарын сургуульд сурч байна
СУРВАЛЖИЛГА : “Эмээлт“-ийн 800 гаруй хүүхэд сургуульгүй учраас зургаан жилийн турш өдөр бүр 20-30 км зам туулж, Таван шарын сургуульд сурч байна
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.