Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яндангийн цонолт, цахилгааны буруу угсралтаас болж гэр хорооллын иргэд орон гэргүй болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаа тул айл өрхүүдийн галлагаа нэмэгдэхийн хэрээр гал түймрийн эрсдэл нэмэгдэх болжээ. Ялангуяа, ахуйн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй дуудлага эзэлж байгааг онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв. Эдгээр шалтгаан нөхцлийн улмаас иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирч байна. Зөвхөн өнгөрсөн 7 хоногт гэхэд л өвөл зуны сууц 20, автомашин 8, хогийн суваг 6, агуулах, барилга байгууламж 5, орон сууцанд эд хогшил 5, гэр 3, граж 2 шатсан гал түймрийн дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажилласан байна.

Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

А.Амартүвшин: Иргэдийн угаартаж нас бараад байгаа шалтгаан буруу галлагаа, стандарт бус зуухтай холбоотой
А.Амартүвшин: Иргэдийн угаартаж нас бараад байгаа шалтгаан буруу галлагаа, стандарт бус зуухтай холбоотой
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ