Халз барилдаанд чөлөөт бөхийн баг ялж 50 сая төгрөгийн эзэд болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх & Чөлөөт бөх”-ийн хоорондох Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан гэнэтийн бэлэг, гал гарсан уран хурц барилдаанаар дүүрэн сайхан болж өндөрлөлөө.

Тэртээ 1999 онд анх зохион байгуулагдсан тус халз барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд “ХАЙНАА”-г хагалж, долоон тойргийн дараах байдлаар 27:22 давааны харьцаатайгаар чөлөөт бөхийн баг яллаа.

Чөлөөт бөхийн багт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын заан Д.Хүдэрбулга, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн арслан М.Цэрэн, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нар багтсан бол дасгалжуулагчаар нь МУГД Б.Баттулга, Монгол улсын начин Ж.Чулуунбат нар ажиллав. Ялсан баг 50.000.000 төгрөгийн бай шагнал гардлаа.

Харин жүдо бөхийн багт дархан аварга Н.Батсуурь, улсын заан Д.Анар, улсын заан Б.Серик, улсын начин Х.Цогтгэрэл, улсын начин Б.Лхагвадорж, улсын начин Б.Түвшинтөгс, улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн начин Б.Гончигсүрэн нар барилдсан бөгөөд дасгалжуулагчаар нь МУХБ, жүдоч Х.Цагаанбаатар ажилласан юм. Тус баг 25.000.000 төгрөг гардав.

Мөн чөлөөт бөхийн шилдэг тамирчдын төлөөлөл МУГТ Т.Тулга, ОУХМ, сумын заан О.Сүлдхүү, З.Занабазар нар жүдо бөхийн багийн шилдгүүд болох МУГТ, сумын заан Д.Төмөрхүлэг, МУГТ Ё.Басхүү, Э.Ариунболд нартай үндэсний бөхөөр өрсөлдөж, 8:1 даваагаар мөн чөлөөт бөхийн баг ялалт байлуулж, тав болон гурван сая төгрөгийн шагналын эзэн боллоо.

May be an image of 3 people and people performing martial arts

May be an image of 9 people and text

Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт хүргэх автобусуудын маршрутын санал авч эхэлжээ
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт хүргэх автобусуудын маршрутын санал авч эхэлжээ
 
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!