Ж.Чинбүрэн: Элэгний хавдартай 4 хүн тутмын нэг DMS буюу генийн гаж хувьсалд орсон байна. Технологийн стандарт алдагдсан муужруулсан түлш хавдрын нэг шалтгаан болж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор 2019 оноос хойш нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлсэн байдаг.

Гэвч сайжруулсан нэртэй шахмал түлшний чанар, стандарт жил ирэх тусам муудаж, үйлдвэрлэлийн горим, стандарт алдагсан асуудлаар 73 мянган иргэн "нийтийн сонсгол" зохион байгуулах хүсэлт тавьсны дагуу УИХ-аас Түр хороо байгуулагдахаар болоод буй.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлсэн эхний жил агаарын бохирдол эрс буурсан. Маш зөв алхам байсан. Хамгийн сайн коксожсон нүүрсийг угааж, барьцалдуулж утааг бууруулж чадсан. Гэтэл өнөөдөр бид ухралт хийчихлээ. Сайржуулсан түлш биш муужруулсан түлштэй болсон байна. Монголчуудын элэгний хавдартай 4 хүн тутмын нэг нь DMS буюу генийн гаж хувьсалд орсон байна. Энэ нь хавдар үүсэх шалтгаан болж байгаа нь нотлогдлоо. Сайжруулсан түлш хийж байгаа нэртэй одоо байгаа муужруулсан түлшийг хэрэглэсэн хэвээр байвал бүр дордоно. Тиймээс түлшний үйлдвэр жор, технологийн сайжруулалтыг алдагдуулж, стандартаа зөрчиж байгаа байдлыг сонсголын ажлын хэсэгт орж асуудал дэвшүүлж, шаардлага тавьж ажиллана" гэв.

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Ирэх онд 79 сургууль, 60 цэцэрлэг, 16 дотуур байрны барилгыг ашиглалтад оруулна
БОЛОВСРОЛЫН ЯАМ: Ирэх онд 79 сургууль, 60 цэцэрлэг, 16 дотуур байрны барилгыг ашиглалтад оруулна
 
Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгчөөр ЕТГ-ын дарга Г.Занданшатар сонгогджээ
Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгчөөр ЕТГ-ын дарга Г.Занданшатар сонгогджээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!