БОЛОВСРОЛЫН ЯАМ: Ирэх онд 79 сургууль, 60 цэцэрлэг, 16 дотуур байрны барилгыг ашиглалтад оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр боловсролын салбарт 1,330.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 190 төсөл арга хэмжээг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр батлагдсан билээ.

Төсвийн урсгал зардлыг бууруулсан эх үүсвэрээр сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг, цэцэрлэг болон гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар нэмж тусгалсан байна.

Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:

  • Сургууль - 79 /39,670 хүүхдийн суудал/
  • Цэцэрлэг - 60 /9435 хүүхдийн ор/
  • Цогцолбор 6 /1680 хүүхдийн хүчин чадал/
  • Дотуур байр - 16
  • Спорт заал - 9
  • Их, дээд сургуулийн барилга - 4
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага - 4
  • Бусад – 4 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төсөвлөөд байна.
Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал 40 сая тоннд хүрчээ
Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал 40 сая тоннд хүрчээ
 
Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгчөөр ЕТГ-ын дарга Г.Занданшатар сонгогджээ
Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгчөөр ЕТГ-ын дарга Г.Занданшатар сонгогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!