Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

99 даатгуулагч иргэнд ЭМД-ын сангаас 75 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Тэгвэл 2024 оны 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд 99 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 75 сая 754 мянга 435 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
 
ЧУУЛГАН: УТААНЫ СОНСГОЛ хийх асуудлыг УИХ-ын БОХХАА-н байнгын хороонд шилжүүллээ
ЧУУЛГАН: УТААНЫ СОНСГОЛ хийх асуудлыг УИХ-ын БОХХАА-н байнгын хороонд шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.