Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын 10 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлт, шинээр томилогдож буй удирдах ажилтнуудын танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцсэн. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан “20 минутын хот” концепцын танилцуулгыг хийж, мэдээлэл өглөө.

“20 минутын хот” хөгжлийн загвар нь амьдрахад таатай, тогтвортой, хүртээмжтэй, холимог хот байгуулалтын бүсчлэл бүхий хотыг бий болгоход чиглэгддэг бөгөөд хотын оршин суугчдын авто машины хэрэгцээг бууруулж, өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээ, нийтийн тээврийн зангилаанд богино хугацаанд алхах эсвэл дугуйгаар хүрэх нөхцөлийг бий болгоход чиглэсэн төлөвлөлт юм.

Мөн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчид сургуулийн болон гэр бүлийн орчин дахь хүүхдийн эрх хамгаалал сэдвээр өөрсдийн илтгэлээ танилцуулж оролцлоо. Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэгтгэх үүднээс өнгөрсөн сарын 28-ний өдөр хүүхдийн чуулганыг Баянзүрх дүүргээс зохион байгуулсан. Сурагчдаас гарсан санал санаачилгыг цаашид ажил болгох, шийдвэрлэх үүднээс бодит судалгаанд тулгуурласан илтгэлийг сонслоо.

Шуурхай зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан

– Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдээ дэмжих

– Дүүргийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх

– Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Аравдугаар сарын байдлаар 38,144 оюутан, залуус ЭМД-д хамрагджээ
Аравдугаар сарын байдлаар 38,144 оюутан, залуус ЭМД-д хамрагджээ
 
С.Энхболд: П.Батчулуун эмч маш олон гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Тангарагтаа үнэнч энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол
С.Энхболд: П.Батчулуун эмч маш олон гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Тангарагтаа үнэнч энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.