Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМД-ын сангаас төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

ЭМД-ын тухай хуульд Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдахаар тусгасан. Ингэхдээ 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг улсаас хариуцан төлдөг бол 19 наснаас эхлэн иргэн бүр ЭМД-аа өөрөө хариуцан төлнө.

Оюутан та ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх ба шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр шаардлагатай үедээ Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна” гэж заасан байдаг. Тиймээс та шимтгэлээ бүрэн төлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ аван эрсдэлээ хуваалцаарай.

2024 онд ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 59317 оюутан байгаагаас өнгөрсөн 9 дүгээр сарын байдлаар 36808 оюутан буюу 62 хувь нь ЭМД-д хамрагдаад байгаа аж.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооны өндөр түвшний хуралд оролцов
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооны өндөр түвшний хуралд оролцов
 
2026 оны төсвийн жилээс эхлэн боловсролын салбарын төсвийн нийт зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувиас багагүй байх саналыг ДЭМЖСЭНГҮЙ