Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

107 даатгуулагч иргэнд ЭМД-ын сангаас 118 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Тэгвэл 2024 оны 11 дүгээр сарын 7-ноос 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд 107 даатгуулагч иргэнд ЭМД-ын сангаас 118 сая 466 мянга 898 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

2024 оны эхний 10 сарын байдлаар 1247 гадаадын иргэн ЭМД-д хамрагджээ
2024 оны эхний 10 сарын байдлаар 1247 гадаадын иргэн ЭМД-д хамрагджээ
 
Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайд тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу
Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайд тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.