Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Колумбийн дэд Ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 48 секунд

Колумбийн дэд Ерөнхийлөгч Марта Лусия Рамирес коронавирусний шинжилгээний хариугаа эерэг гарсныг “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Өчигдөр өгсөн “COVID-19”-ийн шинжилгээ хариугаа эерэг гарсан гэдгийг колимбичууддаа мэдэгдэж байна. Бурхны авралаар биеийн байдал маань сайн байгаа бөгөөд өөрийгөө тусгаарлаад байна” гэж тэрбээр жиргэжээ.

Түүнчлэн дэд Ерөнхийлөгч халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоосон арга хэмжээнүүдийг сайтар дагаж мөрдөхийг ард иргэддээ уриалаад, цар тахал хэнийг ч ялгаварлахгүй гэдгийг онцолсон байна. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Колумбид баасан гаргийн байдлаар 990373 хүн халдвар авч, 29637 хүн нас баржээ.

 

Дагавар хүүгээ хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноов
Дагавар хүүгээ хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноов
 
“Шинэ хоршоо“ хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 220 малчин өрхөд 8.7 тэрбумын зээл олгожээ
“Шинэ хоршоо“ хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 220 малчин өрхөд 8.7 тэрбумын зээл олгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.