Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вашингтоноос алуурчин зөгийний үүр олджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 44 секунд

Вашингтон мужийн  шавьж судлаач эрдэмтэд Америк дахь анхны Азийн аварга алуурчин зөгийн үүрийг олжээ. Тус үүрийг устгахгүй бол Азиас гаралтай тус түрэмгий бөхгөнө нутгийн уугуул зөгийнүүдийг олноор нь устгаж, тэр байтугай хүний аминд хүрэх ч аюултай гэнэ.

Далавч нь 7.6см урт болтлоо томордог, хатгуурандаа хортой, Азиас гаралтай энэ зүйл зөгий нь дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн том хэмжээтэй бөхгөнө бөгөөд маш их хөнөөлтэй гэнэ. Гарын таван хуруунд багтахаар цөөхөн бөхгөнө л байхад нэг үүрний бүх зөгийг хэдхэн цагийн дотор толгойг нь тас хазан, үүрийг нь өөрсдийн болгох чадвартай юм.

Вашингтон мужийн Хөдөө аж ахуйн яамны шавьж судлаач эрдэмтэд дээрх алуурчин бөхгөнүүдийг АНУ-д ирсэн байж болзошгүй хэмээн өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдээлж байжээ. Харин энэ долоо хоногт тэд үүрийг нь олж чадсан байна. Ингэхдээ эрдэмтэд үүрнээсээ гадуур нисч байсан бөхгөнийн биед байршил тогтоогч зүүгээд, дагасан байна. Улмаар Вашингтоны Блэйн хотын нэгэн модон дотроос алуурчин бөхгөнийн үүрийг олсон байна.

Вашингтоны Хөдөө аж ахуйн яам модыг тэр чигээр нь тайрч аваад, бөхгөнө зөгийний үүрийг устгаж аюулгүй болгохоор төлөвлөжээ.  Дээрх түрэмгий шавьж байгаль орчин, эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд аюултай хэмээн үзэж байна.

Цэрэг татлага маргааш дуусна
Цэрэг татлага маргааш дуусна
 
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.