Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг судална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Тус хороонд НЗДТГ Рио Тинто ХХК хамтран цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Иймд цэцэрлэгт хүрээлэнгийн байршлыг 168 дугаар сургуулийн баруун урд байгуулахаар төлөвлөж байна. Нийт 50 га газрыг хамарсан айлуудыг чөлөөлөхөөр болж газрын албаныхантай хамтарч ажиллахаар болжээ. Мөн сургуулийн дэргэд хөл бөмбөгийн талбай байгуулбал хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг хорооны засаг дарга Л.Сачийхангай онцоллоо.

Хороонд Баянхошуу дэд төвийн хүрээнд хийгдэж байгаа олон нийтийн хөгжлийн төв болон 240 хүүхдийн цэцэрлэг 2021 онд эхэлсэн. Цар тахалтай холбоотойгоор 2022 онд барилгын ажил зогсож бараа материалын үнэ өссөнөөс болж үнийн дүнгийн зөрүү үүсжээ. Уг зардлыг шийдвэрлэж чадаагүйн улмаас одоог хүртэл барилгын ажил зогсонги байдалтай байна. Хороонд цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй учраас цэцэрлэгийн эрэлт их. Хэрэв 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орвол хорооны хүүхдүүд ойр тойргийн цэцэрлэгт хамрагдах шаардлагагүй болж хүртээмж тэлнэ.

Тиймээс дүүргийн Засаг дарга шаардлагатай төсвийг ирэх оны төсөвт суулгаж, холбогдох байгууллагад санал хүргүүлж ажиллахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

169 дүгээр сургуулийн тогны асуудлыг энэ сардаа багтаж шийдвэрлэж, ирэх 12 дугаар сард үйл ажиллагааг нь эхлүүлнэ
169 дүгээр сургуулийн тогны асуудлыг энэ сардаа багтаж шийдвэрлэж, ирэх 12 дугаар сард үйл ажиллагааг нь эхлүүлнэ
 
Өнөөдөр 16:00-23:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Өнөөдөр 16:00-23:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.