Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дох-той тэмцэх өдрийг угтсан сарын ажил”-ыг эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Дэлхийн нийтээр жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг “ДОХ-той тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг угтан дүүргийн Засаг даргын захирамжаар сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн өнөөдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, хороодын Засаг дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч, эрүүл мэндийн багш нарыг оролцуулан үйл ажиллагааг танилцуулж, албан ёсоор сарын ажлыг эхлүүллээ.

Арга хэмжээг дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр нээж, Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн багш В.Нямцэнгэл нар ДОХ/ХДХВ/БЗДХ-ын талаар Улс, нийслэл, дүүргийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээллийг хүргэсэн.

Сарын хугацаанд үе тэнгийн сургагч багш бэлтгэх, хүүхдийн өөрөө удирдах байгууллагын хүүхдүүдийг чадавхжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлийн уралдаан, өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг мэдээллээр хангах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Содон хорооллын 14 авто машины зогсоолын талбайг чөлөөлж орц гарцыг нээнэ
Содон хорооллын 14 авто машины зогсоолын талбайг чөлөөлж орц гарцыг нээнэ
 
Шадар сайд С.Амарсайхан ОХУ-д айлчлах үеэр банк, санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаарх зарим тохиролцоонд  хүрсэн байна
Шадар сайд С.Амарсайхан ОХУ-д айлчлах үеэр банк, санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаарх зарим тохиролцоонд хүрсэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.