Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өглөө“ төслөөс онцлох артистуудын уран бүтээл

Ангилал
Social pop
Огноо
Унших
4 минут 58 секунд

“Өглөө” төслөөс залуу уран бүтээлчдийг дэмжих, урлагаар дамжуулан залуусын нийгмийн болон улс төрийг оролцоог дээшлүүлэх зорилгоор “Монголын нэг өглөө” визуал дизайны уралдааныг есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 4 хүртэл зарласан. 

Бүтээл “Залуус, сонгууль, хот, амьдрах орчин, оролцоо” гэсэн сэдвүүдийн аль нэгийнх нь талаар өгүүлсэн байх бөгөөд шилдэг 20 бүтээлийг шалгаруулан үзэсгэлэн гаргасан юм. Тэгвэл энэхүү уралдааны эхний гуравт шалгарсан уран бүтээлчдийн цахим хуудас болон зургуудаас сонирхуулж байна.

- УРАН БҮТЭЭЛЧ Б.БИЛГҮҮН “МОНГОЛЫН НЭГ ӨГЛӨӨ” -

Зургийн тайлбар: Монголын Нэг Өглөө визуал дизайны уралдааны тэргүүн байрын бүтээл.Бүтээлийн нэр: Монголын Нэг Өглөө. Дижитал арт

Уран бүтээлч Б. Билгүүн нь энэхүү бүтээлийнхээ тухай “Уг бүтээлийн өнгө аясын тухайд гэвэл аль болох шинэ хэв маяг турших, ретро, социалист уур амьсгал бүрдүүлэхийг бодсон. Харин санааны хувьд дээр дурсан сэдвүүдийг нэг нэг элементээр харуулж, нийгмийн бүхий л давхаргын эв нэгдэлтэй байдлыг тэгш хэмтэй, хоорондоо зохицолтой байдлаар илэрхийлэхийг зорьсон. Хэрвээ бид тийм байж нэгэн чигт харж чадвал өөрчлөлт хийх боломж бий гэсэн гол санаа агуулсан билээ” хэмээжээ. Тэрбээр Билгүүний харандаагаар хэмээх хувийн цахим хуудастай. 

Зургийн тайлбар: Корона өвчнөөс болон Корона-хүмүүсээс хамгаалах энгийн арга

Зургийн тайлбар: Хэрвээ та нар сайн ажиглах юм бол сигналдаж буй машинуудын уянгалаг аялгуу, караокены гадна бие биенээсээ танихгүй ч зүрхнийхээ гүнээс өөд өөдөөсөө дуулалдах залуус, гайхамшигт "starry night"-г санагдуулам Улаанбаатарын саарал тэнгэр, удирдаачтай, удирдаачгүй сайн дураараа симфони, концерт тоглох үй түмэн машинуудыг анзаарах болно. Миний Улаанбаатар сонгодог урлагийн өлгий нутаг билээ.

Зургийн тайлбар: Чамд хайртай бяцхан амьтад байдаг юм шүү, битгий сэтгэлээр унаарай. Юу ч болж байсан өөрийгөө л алдаж болохгүй.

Зургийн тайлбар: “Radio”. Миний багад дуртай хүүхэлдэйн киногоо үзэхийг хүссэн ч шууд үзэх боломжгүй, нэг дуугаа өөд уруугүй өчнөөн жил уйдалгүй сонсдог, бэлэн тоглоом хомс байлаа. Бусад цаг үед нь өөрсдийн хүүхэлдэйн киноны дүрээ шинээр зурдаг, найзуудаараа цуглаж шинэ тоглоом зохиож гар доорх материалаараа бүтээдэг байв. Хүүхэд насанд тэдгээр зүйлс дутуу ч өөрийнхөө бүтээлч чанарын үндсийг тэр үед л модоор нум сум хийж байх үедээ тавигдсан юм болов уу гэж боддог. Хүмүүс хоорондоо илүү дотно харилцаатай байсан гэх мэт сайн чанарууд зөндөө бий ч зөв мэдээлэл дутуу, ажил илүү удаан явагддаг байсан гээд л дутуу зүйлс ч их бий. Харин одоо үед бүх зүйлс хаашаа явж байгааг бүгд мэдэцгээж байгаа биз ээ.

Түүний цахим хуудсаар зочлох бол ЭНД дарна уу.


- УРАН БҮТЭЭЛЧ Б.БАЯРЗУЛ “УЛААНБААТАРТ БОРООТОЙ БАЙНА” -

Зургийн тайлбар: Монголын Нэг Өглөө визуал дизайны уралдааны хоёрдугаар байрын бүтээл. Бүтээлийн нэр: "Улаанбаатарт бороотой байна". Б. Баярзул. Дижитал арт

Тэрбээр нийгмийн асуудлыг хөндсөн, хүмүүст эерэг зүйл уриалсан бүтээлээ өөрийн Yizium illustration хэмээх цахим хуудсандаа нийтэлдэг. Ихэвчлэн өнгөлөг, зөөлөн өнгөнүүд ашиглаж бүтээлээ туурвидаг байна.  

Зургийн тайлбар: Paterson (2016). Патирсон хотын иргэн , патирсон 23 буудлын автобусны жолооч , яруу найрагч Патирсон болон эхнэр Лаура.

Зургийн нэр: Хайртууд

Түүний цахим хуудсаар зочлох бол ЭНД дарна уу.


-УРАН БҮТЭЭЛЧ А.ТҮВШИНТӨР-

Зургийн тайлбар: “Монголын Нэг Өглөө” визуал дизайн уралдааны гуравдугаар байрын бүтээл. А.Түвшинтөр. Дижитал арт

Уран бүтээлч А.Түвшинтөр нь хувьдаа “Thaddeus’s Artbook” bolon “Gulugun muujgai” гэсэн хоёр цахим хуудастай. Аль болох олон төрлөөр зурах дуртай бөгөөд одоогийн байдлаар “Alimaa’s daily life” комикын зураачаар ажилладаг байна. 

Зургийн тайлбар: Хөргөгчнийхөө хажууд ороо засчих

Зургийн тайлбар: Чи ажилладаг хэвээрээ биздээ?

Түүний цахим хуудсаар зочлох бол ЭНД дарна уу.

С.Хонгорзул

Монголын киночид цар тахлыг хэрхэн туулж байна вэ
Монголын киночид цар тахлыг хэрхэн туулж байна вэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.