Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кристиано Роналдо дахин шинэ коронавирусийн халдвар авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Кристиано Роналдо хоёр дахь удаагаа шинэ коронавирусийн халдвар авсан тухай өчигдөр /2020.10.22/ Ювентус багийн зүгээс мэдэгдлээ. Саяхан эдгэрсэн Роналдо багийнхантайгаа нэгдэж, бэлтгэлээ хийж эхлээд удаагүй байсан бөгөөд ирэх долоо хоногт Барселона багтай УЕФА Аваргуудын лигийн хүрээнд чухал тоглолтыг хийх байсан юм.

Хэрвээ Кристино Роналдо, Лионель Мессигийн эсрэг тоглохыг хүсвэл УЕФА-ийн дүрмийн дагуу ирэх долоо хоногийн Мягмар гариг гэхэд эдгэрсэн байх шаардлагатай гэнэ. Кристиано Роналдогоос гадна Ювентус багийн залуу Америк тамирчин Уэстон МакКенни шинэ коронавирусийн халдвар авсан байна.

Үсээ хусуулсан Кристиано Роналдо одоогоор гэртээ тусгаарлагдан бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Амьдралын тань амжилтыг юу олж авснаар тань бус харин юу даван туулснаар тань хэмжинэ” хэмээн бэлтгэл хийж буй бичлэгээ оруулжээ.

БНСУ-д томуугийн вакцинаас болж хүн нас барсан гэх мэдээлэл нь нотлогдоогүй
БНСУ-д томуугийн вакцинаас болж хүн нас барсан гэх мэдээлэл нь нотлогдоогүй
 
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.