Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сувд, үнэт чулуу, зоосны экспорт 857.8 сая ам.долларт хүрлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 51 секунд

Он гарсаар эхний 11 сарын байдлаар манай улс эрдэс бүтээгдэхүүний экспортоос нийт 12726.0 сая ам.долларын орлого олжээ. Тухайлбал, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоосны экспортын орлого 857.8 сая ам.долларт хүрлээ. Энэ нь нийт экспортын 5.9 хувийг бүрдүүлж байгаа юм. Мөн нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 388.2 сая ам. доллар буюу 2.7 хувийг эзэлж байна.

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харвал манай улс экспортын бараа, бүтээгдэхүүний 91.2 хувийг БНХАУ эзэлж байгаа бол 4.7 хувийг Швейцарь улс эзэлж байгаа юм.

Усны нөөцийн зөвлөл хуралдлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдлаа
 
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 4 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 4 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.