ЭМЧ: Манай хүүхдийн цээж муурны цээж шиг хүржигнэж дуугараад байна гэдэг. Эмчлүүлээд эмнэлгээс гарахад эмээ, өвөө нь арцаар утчихдаг. Уг нь хүүхэд хурц, үнэртэй зүйлсээс хол байх ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

-----------------------------------

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эмч Г.Болортуяа:

Ялангуяа шуугиант халдварын үед дэглэм эмчилгээ маш чухал байдаг. Шуугиант амьсгал буюу гуурсан хоолой агшиж, цээж нь шуугьдаг. Эцэг эхчүүд манай хүүхдийн цээж муурны цээж шиг хүржигнээд байна гэцгээдэг. Ийм зовиуртай хүүхдүүд маш ихээр ирдэг. Ийм үед эмчилгээний нэг номерт хурц, үнэртэй зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үүнд үнэртэй ус, тамхины утаа арц, хүж, хиншүү, хярвас гэх мэт багтана.

Хүүхдээ эмнэлэгт эмчлүүлээд гэртээ ирэхээр эмээ, өвөө нар нь арцаар утчихдаг. Тэгэхээр хүүхэд буцаад л гуурсан хоолой нь шуугиад эмнэлэгт хэвтдэг. Хурц үнэр үнэртэх юм бол хүүхдийн гуурсан хоолой нь агшиж шуугиант амьсгалтай болно. Нөгөө талдаа дэглэм эмчилгээг маш сайн барьсан мөртлөө хүүхэд маань эдгэрэхгүй байна гэдэг. Тэгэхээр нь танай гэрт тамхи татдаг хүн байна уу гэхээр уг нь байгаа. Гэхдээ хүүхдийнхээ хажууд тамхи татдаггүй гэдэг. Гэтэл гадаа тамхи татсан ч гэсэн тамхины угаар нь хувцсанд нь шингэдэг учраас хүүхдэд үнэртдэг.

COP29: Япон-Монголын Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын Түнш орнуудын өндөр түвшний уулзалтад оролцлоо
COP29: Япон-Монголын Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын Түнш орнуудын өндөр түвшний уулзалтад оролцлоо
 
Ж.Баярмаа: Төсөв бол ард түмний мөнгө болохоос УИХ-ын гишүүдийн мөнгө биш
Ж.Баярмаа: Төсөв бол ард түмний мөнгө болохоос УИХ-ын гишүүдийн мөнгө биш
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!