Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт БНСВУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд НГУЕН ДУАН ТАНЬ-ыг хүлээн авч уулзлаа. /2024.12.05/

Уулзалтаар талууд манай хоёр улсын тэр дундаа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд санал солилцлоо. Сүүлийн жилүүдэд манай хоёр орон улс төрийн яриа хэлэлцээгээ идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээгээ аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлж байгаа. Энэ хүрээнд батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх хүрээнд БНСВУ-аас цагаан будаа импортолж, эргүүлээд малын махаа экспортод гаргах зэрэг хамтын ажиллагааны түншлэлийг шинэ шатанд гаргахаар ярилцлаа.

Ташрамд дурдахад

Энэ 2024 онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн тохиож байна. Мөн Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд Вьетнам Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон юм. Түүнээс гадна 2023 оны 12 дугаар сараас Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайдын яаманд Батлан хамгаалахын атташе томилон ажиллуулах болсноор хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг бэхжүүлэх таатай боломж бүрдээд байна.

ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “АЖИЛТАЙ, ТЭТГЭЛЭГТЭЙ” ШИЛДЭГ 100 ОЮУТАН ТОДОРЛОО
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!