Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талархлын захидал ирүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны IX ээлжинд Онцгой байдлын байгууллагын 20 алба хаагч үүрэг гүйцэтгээд байна.

Тус ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Баттүвшин Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуянд талархлын захидал ирүүлжээ.

Захидалд “БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд та бүхнийг төлөөлөн бидэнтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй ахмад Г.Батсүх, ахлах ахлагч Э.Лхагвасүрэн, Г.Батдорж, ахлагч Д.Оюунбаатар, Э.Алтаншагай нар нь үүрэг гүйцэтгэх хугацаандаа ажлын харицлага, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа үлгэрлэн манлайлж, хүлээсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэснийг баяртайгаар уламжлая. Дэлхийн халуун цэгт энх амгаланг тогтоохоор хамтран зүтгэж буй зорилго нэг бусад орны энхийг сахиулагчдын дунд монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж, эх орон, ижий аав, элгэн түмэн, хамт олныхоо итгэлийг зүтгэлээр хариулан энхийг сахиулах эрхэм бөгөөд хариуцлагатай үүргээ ийнхүү нэр төртэй гүйцэтгэж буй та бүхний төлөөллөөр бахархаж буйгаа илэрхийлэхийн ялдамд Та бүхэнд Цэргийн багийн удирдлага, нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ITZONE ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ITZONE ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа
 
СУРВАЛЖИЛГА: “Монголд байхгүй ТАНСАГ автобусны буудалтай боллоо. Одоо яаж хамгаалах вэ“
СУРВАЛЖИЛГА: “Монголд байхгүй ТАНСАГ автобусны буудалтай боллоо. Одоо яаж хамгаалах вэ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.