Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан, эсэхийг хүний амьсгалаар богино хугацаанд оношлох шинэ тестээ Сингапурын эрдэмтэд танилцууллаа. Зохион бүтээгч “Breathonix” компанийн мэдээлснээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийнх нь 180 өвчтөн оролцсон анхны туршилтын үзүүлэлт 90 хувьтай гарсан байна. Ойрын хугацаанд уг тестийг сайн дурын 600 хүнд турших аж. Хүний амьсгалын химийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон эсэхийг тус улсын эрдэмтдийн бүтээсэн багаж хэмждэг байна.
Коронавирусийг амьсгалаар оношилно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.