Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: 12-р сарын 10-ны дотор төсвийг дахин өргөн барих шийдвэрээс болж Төсвийн тухай хуулийг зөрчсөн эсэх асуудал хөндөгдөж болзошгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг ирэх сарын 10-ны дотор УИХ-д өргөн барихаар тогтсон. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Төсвийг 12 дугаар сарын 10-ны дотор дахин өргөн барих шийдвэр нь Хууль тогтоомжийн тухай, Төсвийн тухай хуулийг зөрчсөн эсэх асуудал хөндөгдөж болзошгүй бөгөөд төсөв дээр тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй байхад тодотгол хий гэдэг УИХ-ын тогтоол шиг /Монгол Улсын Ерөнхийлөгч уг тогтоол нь Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчимд нийцээгүй гэж хориг тавьсан/ дахин хуульд нийцээгүй тогтоолыг батлуулчих шиг боллоо" гэх байр суурийг илэрхийллээ.

ШУУРХАЙ: Засгийн газар 20.00 цагт ээлжит бусаар хуралдахаар боллоо
ШУУРХАЙ: Засгийн газар 20.00 цагт ээлжит бусаар хуралдахаар боллоо
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.