Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УТААНЫ СОНСГОЛ хийх өргөдөлд 12-р сарын 27-ныг хүртэл гарын үсэг цуглуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлчүүд утааны асуудалтайгаа дахин нүүр тулсан. Энэ цаг үед нийтийн өргөдлийн "D-Өргөдөл" цахим системээр өчигдрөөс эхлэн иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Тодруулбал иргэн Б.Мөнгөнхишиг "Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус тус үндэслэн “Утааны Сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна" гэх утгатайгаар өргөдлийг санаачилжээ.

Гарын үсэг цуглуулах хугацаа 30 хоног буюу ирэх 12-р сарын 27-ны 18:55 цаг хүртэл үргэлжлэх аж. Өргөдөлд нийт 70 мянган иргэн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх юм. Иргэн та ЭНД дарж, өргөдөлд гарын үсгээ зураарай.

О.Номинчимэг: ЗГ-аас санал авах, төсвийн алдагдал, зардлыг нэмэхгүй байх, гурван удаагийн хэлэлцүүлгээр батлах заалт бүхий дэгийг ажлын хэсгээс оруулж ирлээ
О.Номинчимэг: ЗГ-аас санал авах, төсвийн алдагдал, зардлыг нэмэхгүй байх, гурван удаагийн хэлэлцүүлгээр батлах заалт бүхий дэгийг ажлын хэсгээс оруулж ирлээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.