Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Одоогоор газар хөдлөлтийн чичирхийлэл болсон газар орчимд хохирол учраагүй болохыг аймгийн онцгой байдлын газраас мэдээлэв. Энэ талаар тус газраас тодруулахад "Өнөө өглөө болсон газар хөдлөлт иргэдэд нэлээн хүчтэй мэдрэгдсэн. Гэхдээ хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй, барилга байшин нурах, эвдэрсэн зүйл байхгүй" гэв. Үргэлжлүүлэн газар хөдлөлт, байгалийн гамшигт бэлэн байдлын хэр хангасан эсэх талаар лавлахав "" Бидний зүгээс байгалийн гамшиг болохыг урьдчилан анхаарах боломжгүй. Гэхдээ бэлэн байдалтай байна" гэх тайлбар мэдээллийг өглөө.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Орхон, Өвөрхангай аймагт болон Дархан, Улаанбаатар хотод мэдрэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!