Францын баруун Нант хотын музейн "Тэнгэр, талын хөвгүүд: Чингис хаан ба Монголын эзэнт гүрний байгуулалт" үзэсгэлэн нь XII зуунд асар том эзэнт гүрнийг байлдан дагуулж байсан Монголын удирдагч Чингис хааны тухай байв. Түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагчдыг тодруулах зорилготой үзэсгэлэн нь 2021 оны эхний хагаст Нантын түүхийн музейн (Musée d’histoire de Nantes) гол үзмэр болох ёстой байв.
Харин Хятадын зүгээс “Чингис хаан”, “эзэнт гүрэн”, “Монгол” гэсэн үгсийг хасах зэрэг олон өөрчлөлт хийхийг шаардсаны улмаас тус үзэсгэлэнгийн гарах хугацаа хойшилсон юм. Энэхүү үйл явдлын дараа Францын зүгээс Хятадын Үндэсний музейтэй олон жилийн хамтын ажиллагаагаа цуцлахаар шийдсэнээ мэдэгдсэн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.