Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үхрийн мах, хүнсний ногооны үнэ бага зэрэг өсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Энэ сарын хоёрдугаар долоо хоногийн байдлаар нийслэлийн дийлэнх дэлгүүр, худалдааны төвд хонины ястай махыг нэг кг-ыг дунджаар 8500, үхрийнхийг 11000 төгрөгөөр борлуулжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос үхрийн ястай махны үнэ кг нь 180 төгрөгөөр өссөн, хониных 300-400 төгрөгөөр хямдарсан үзүүлэлт юм. Мөн зах, дэлгүүрийн байршлаас шалтгаалан үхрийн цул мах кг нь 12000-14000, хониных 9000-11000 төгрөгийн үнэтэй байсан нь долоо хоногийн хугацаанд 4-8 хувиар өссөн дүн юм. Мөн нэг кг монгол төмсийг 700-750, лууванг 1200-1300, байцайг 1000-1100, хүрэн манжинг 1800, сонгиныг 1900 орчим төгрөгөөр худалдсан нь аравдугаар сарын эхний долоо хоногийнхоос 0.5-9 хувиар өссөн дүн болсныг нийслэлийн статистикийн хороо мэдээллээ.

Тайландад хоёр жагсагч хатанд халдахыг завджээ
Тайландад хоёр жагсагч хатанд халдахыг завджээ
 
Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн зарим нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ
Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн зарим нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.