Саарал жагсаалтад орлоо гэсээр байгаад малын хулгай, халаасны хулгайгаа хүртэл мөнгө угаах руу оруулж байгаад баахан хүн шийтгэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол өнөөдөр болсон.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Уг нь цагдаагийн байгууллага цагдаагаа шалгахгүй, АТГ нь доторхоо шалгахгүй буюу мөрдөн шалгах байгууллагууд зөрүүлж шалгана гэх УЕПГ-ын журам бий. Энэ нь гэхдээ амьдрал дээр нэг үеийнхэн, өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс байдаг. Ингээд нэг нэгнээ шалгахад хүндрэлтэй байдаг юм уу даа. Статистик тоо баримт ч үүнийг харуулдаг.

Мөнгө угаах гэмт хэргээр шийтгэгдсэн хүмүүсийн тоо бага байна саарал жагсаалтад орлоо гэсээр байгаад малын хулгай халаасны хулгайгаа хүртэл мөнгө угаах руу оруулж байгаад баахан хүн шийтгэсэн. Одоо ингэж хоморголохгүй ээ.

Үүн шиг хоморголох бус, 400 гаруй хэргүүдээс дөнгөж 14 хүнд ял шийтгэл оногдуулж байгаа нөхцөл байдлыг дутуу үнэлэхгүйгээр бид тэнцвэржүүлж асуудлыг шийдэх ёстой. Маш амжилттай ажиллаж байгаад татан буугдсан "ТАХАР"-ын албыг эргэж байгуулна" гэв.

“Өнөр бүл“ төвд байсан  5 хүүхдийг Налайхын Ганданд шавилан суулгаж, улмаар тэд хүчирхийлэлд өртжээ
“Өнөр бүл“ төвд байсан 5 хүүхдийг Налайхын Ганданд шавилан суулгаж, улмаар тэд хүчирхийлэлд өртжээ
 
СОНСГОЛ: ШШГЕГ-ын харьяа шоронд толгойгоо тасдуулж нас барсан, шагналаа угааж салхинд гарахдаа согтуурч  нэгнээ “нухсан“ хэргийг яагаад нуугаад байна вэ ?
СОНСГОЛ: ШШГЕГ-ын харьяа шоронд толгойгоо тасдуулж нас барсан, шагналаа угааж салхинд гарахдаа согтуурч нэгнээ “нухсан“ хэргийг яагаад нуугаад байна вэ ?
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!