10:00 цагт эхлэх байсан Эрүүдэн шүүлттэй холбоотой УИХ-ын хяналтын сонсголд гишүүдийн ирц бүрдэхгүй байгаад П.Сайнзориг уурсав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол 10:00 цагт эхэлнэ. Тэгвэл 10:33 цагийн байдлаар сонсгол эхлээгүй байна. Учир нь сонсголыг санаачлагч гишүүдээсээ эхлээд Хууль зүйн байнгын хорооны гишүүд сонсголд ирээгүй учир цагтаа ирсэн иргэд бухимдаж эхлэв.

Хяналтын сонсгол даргалагч УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Гишүүд уг сонсголд хариуцлагатай хандмаар байна. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олон хүрэлцэн ирснээр хяналтын сонсголыг хүчинтэйд тооцдог.

Өөрөөр хэлбэл, 22 гишүүнээс хамгийн багадаа 12 нь ирж байж сонсголыг эхлүүлнэ.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг гишүүн нарын долоон гишүүн ирсэн байна. Байнгын хорооны гишүүдийн өмнөөс сонсголд хүрэлцэн ирсэн иргэдээс уучлалт хүсэж байна. Удахгүй гурван гишүүн орж ирвэл сонсгол эхэлнэ. Мөн хоцорсон гишүүдээсээ уучлалт хүсье. Янз бүрийн байдлаар шалтаг сонсохгүй. Цаг бол цаг шүү" гэв.

Цагаан давааны хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-ний хавтсыг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
Цагаан давааны хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-ний хавтсыг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
 
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр: Хоригдсон 150 хоног нь 4.9 жилээс нь хасагдаагүй байна
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр: Хоригдсон 150 хоног нь 4.9 жилээс нь хасагдаагүй байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!