Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгойн алтны олборлолт 43 хувиар өсжээ

Огноо
Унших
0 минут 46 секунд

Оюутолгойн уурхай энэ оны гуравдугаар улиралд 36 743 унци алт олборложээ. Энэ нь өнгөрсөн оны гуравдугаар улирлынхтай харьцуулахад 43 хувиар өссөн дүн юм байна. Харин энэ оны хоёрдугаар улиралд олборлосонтой харьцуулахад 19 хувиар өсжээ.

Алтнаас гадна зэсийн олборлолт мөн өссөн байна. Тодруулбал, 36 286 тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28 хувиар өсжээ.

Оюутолгой төслийн 66 хувийг “Туркойз хилл ресурс”, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. “Туркойз хилл ресурс”-ын хувьцааны дийлэнх хэсгийг “Рио Тинто” групп эзэмшдэг юм.    

Жасинда Ардерн сонгуульд ялалт байгуулж, Шинэ Зеландыг дахин удирдахаар боллоо
Жасинда Ардерн сонгуульд ялалт байгуулж, Шинэ Зеландыг дахин удирдахаар боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт 14 хэм дулаан, өдөртөө үүл багасна
МАРГААШ: Улаанбаатарт 14 хэм дулаан, өдөртөө үүл багасна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.