Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: 955 км гурван замыг Чингис бондтой дүйцэх хөрөнгөөр барьж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Автозам барих концессийн гэрээний талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

"Ерөнхий сайд маань худлаа хэлээд байх юм. "2017 онд би ажил авснаас хойш ямар нэгэн концесс засгийн газар хийгээгүй" гэж хэлсэн. Та битгий худлаа хэлээд бай. Таны засгийн газар 2019 оны 3-р сарын 29-нд концессийн гэрээ байгуулсан. Монгол улсын Засгийн газар болон Тал нутгийн хөгжлийн зам компанийн хооронд байгуулсан Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулах, барих ашиглах, шилжүүлэх концессийн гэрээ байгуулсан байна. Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төсөл Засгийн газраас орж ирсэн. Нийтдээ 955 км гурван замыг 3.3 их наяд төгрөг буюу өөрөөр хэлбэл Чингис бондтой дүйцэх хөрөнгөөр барьж байгаа. 1 км замыг 4 тэрбум 686 сая төгрөгөөр барьж байна. Ямар өндөр үнээр барьж байгаа юм бэ? 4-өөс 5 дахин үнэтэй зам байна шүү дээ. Үүнийг жишээлэн авч үзвэл Ховд аймгийн Дуут сумын нийт 38000 хониор тооцоолон үзвэл 800 метр замыг л барьж байна. Ийм өндөр үнэтэй концессийн гэрээ байгуулчихаад худлаа яриад суух юм." гэв.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хаасан залуус халагдлаа
Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хаасан залуус халагдлаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.