Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москвад амны хаалт, бээлийгүйгээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг хоригложээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

ОХУ-ын нийслэл Москва хотод хувийн хамгаалалтын хэрэгсэлгүй зорчигчдыг өнөөдөр буюу 10 дугаар сарын 16-наас эхлэн нийтийн тээврийн хэрэгсэл рүү оруулахгүй байхаар болсон байна. Хүмүүсийг амны хаалт зүүсэн, бээлий өмссөн байгаа эсэхийг шалган, журам зөрчсөн иргэдийг торгоно гэж Москва хотын нийтийн тээврийн газраас мэдэгджээ.

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт, бээлий заавал өмсөх журам Оросын нийслэлд тавдугаар сарын 12-ны өдрөөс хэрэгжиж байгаа боловч Москва хотын оршин суугчид энэ журмыг дагаж мөрдөхгүй байгаа аж. Өмнө нь хамгаалалтын хэрэгсэлгүй зорчсон иргэдэд торгууль ногдуулж байсан боловч тээврийн хэрэгслээр зорчуулж байжээ. Журам зөрчигчдийг 5000 рублиэр торгож буй юм. Харин баасан гаргаас эхлэн Москвагийн ариун цэврийн ерөнхий эмч Елена Андреевагийн гаргасан шинэ журмын дагуу амны хаалт, бээлийгүй зорчигчдыг төлбөрөө төлсөн байсан ч метро болон нийтийн тээврийн бусад хэрэгсэл рүү оруулахгүй байхаар болсон байна.

Д.Амарбаясгалан: МАН 13 аймгийн 185 суманд ялалт байгууллаа
Д.Амарбаясгалан: МАН 13 аймгийн 185 суманд ялалт байгууллаа
 
Халхгол, Матад, Дашбалбар суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
Халхгол, Матад, Дашбалбар суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.