Монголын хамгийн том хувцас загварын “Гоёл наадам”-ыг 37 дахь удаа зохион байгуулах гэж байна. Тодруулбал, энэ сарын 21-22-ны өдрүүдэд хувцас загварыг тайзнаа танилцуулж, алхах бол шилдгүүдийг шагнах ГАЛА шоу энэ сарын 23-нд 16:00 цагаас товлогджээ.
Ингэхдээ загварын шоуны тасалбар нь дангаара 200 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин шоу үзэнгээ нэмээд хоёр хүлээн авалтад оролцох эрхтэй тасалбар 350 мянган төгрөгийн үнээр зарагдаж эхэлжээ.
Тасалбар бүрт дөрвөн төрлийн зууш, уух зүйлс багтжээ.
Наадмын сүүлийн өдөр,
- ГРАН-ПРИ Дизайнер
- ТОП Модель
- Шилдэг Дизайнер
- Шилдэг Залуу Дизайнер
- Наадмын тусгай шагналт Дизайнер
- Шилдэг эрэгтэй загвар өмсөгч
- Шилдэг эмэгтэй загвар өмсөгч
- Шилдэг Фото Модель
- Шилдэг Загвар зохион бүтээх Товчоо
- Шилдэг Нүүр будагч
- Шилдэг Үс засалч
- Ивээн тэтгэгчийн тусгай шагналуудыг гардуулах ажээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!