Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мандал даатгал”-ын хувьцааг 272.3 сая төгрөгөөр арилжжээ

Огноо
Унших
0 минут 57 секунд

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Мандал даатгал”компанийн 6.18 сая ширхэг хувьцааг өнгөрсөн лхагва гарагт хаалттай нөхцлөөр арилжжээ. Уг багцын арилжааны хэлцлийн дүн 272.3 сая төгрөг болсон байна. Тус комданийн нэгж хувьцааг 44 төгрөгөөр худалдан авсан нь зах зээлийн ханшнаас 4.2 хувиар өсгөж үнэлсэн хэрэг юм. Хувьцаагаа олон нийтэд борлуулснаас хойш ийм өндөр хэмжээний хэлцлаар тус компанийн үнэт цаасыг арилжиж байгаагүй юм.

“Мандал даатгал” 2018 онд олон нийтийн компани болсноос хойш хувьцааных нь ханш дээд тал нь 55 төгрөгт хүрч байжээ. Тус компанийн хувьцааны ханш одоогоор 42.03 төгрөгт хүрч, зах зээлийн үнэлгээ нь 26.3 тэрбум болсон байна.

АНУ-д хуучин машины үнэ өсчээ
АНУ-д хуучин машины үнэ өсчээ
 
Б.Орхонбаяр арслан түрүүллээ
Б.Орхонбаяр арслан түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.