Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын засгийн газар Франц улсад нээгдэх гэж байсан Чингис хааны тухай үзэсгэлэнг цуцлуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

Франц улсын баруун бүсийн Нант хотод нээгдэхээр төлөвлөгдөж байсан Чингис хааны тухай үзэсгэлэн БНХАУ-ын засгийн газартай үүссэн маргааны улмаас цуцлагдсан байна.

Тус хотын “Château des ducs de Bretagne” түүхийн музей 13 дугаар зууны байлдан дагуулагчийн тухай үзэсгэлэнг Өвөр Монголын Хөх хотын музейтэй хамтран нээж, гурван жилийн хугацаанд ажиллуулахаар төлөвлөж байсан гэнэ.

Гэвч Хятадын засгийн газрын Соёлын Өвийн Хороо үзэсгэлэнгийн танилцуулга, тайлбар зэрэг материалаас үндсэрхэг үзлийг хэт сурталчилсан үг хэллэгийг хасах шаардлага тавьсан байна.

Тухайлбал “Чингис хаан”, “Эзэнт гүрэн”, “Монгол” зэрэг үгсийг хасах шаардлага тавьсныг Францын талын зохион байгуулагчид мэдээлжээ.

“Хүмүүнлэг үзэл, шинжлэх ухаан, ёс зүйн үнэт зүйлсээ хамгаалж үлдэхийн тулд бид ажлаа зогсоох шийдвэр гаргалаа” гэж музейн захирал Бертран Гилле мэдэгдсэн байна.

Хятадын эрх баригчдын шаардлагыг тэр хүлээж авах боломжгүй “цензур” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Уулын Карабахт Сирийн 52 дайчин амь үрэгджээ
Уулын Карабахт Сирийн 52 дайчин амь үрэгджээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.