11 настай охид, хөвгүүдэд хүний папиллома вирусийн эсрэг вакциныг хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулиар заавал хийлгэх вакцины тоонд оруулсан байдаг. Товлолын дагуу 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдана. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас лавлахад вакцинжуулалт энэ сарын 20-иос эхлэх тов гарчээ. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр ХПВ-ийн эсрэг вакциныг товлолд нэвтрүүлэх үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах зорилгоор нийслэлийн Эрүүл мэндийн газар, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулсан сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн эмч болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, вакцинатор, нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч зэрэг нийт 100 гаруй хүнийг хамруулсан байна.

ХПВ-ийн эсрэг вакциныг нэвтрүүлснээр умайн хүзүүний хавдар болон уг вирусээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлэх давуу талтай. Энэхүү вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийсээр ирсэн бол 2023 оны аравдугаар сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцинд оруулсан байна.

Шадар сайд С.Амарсайханы гаргасан гомдлоор сэтгүүлч А.Баярмаад холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 5 хүртэл хойшлов
Шадар сайд С.Амарсайханы гаргасан гомдлоор сэтгүүлч А.Баярмаад холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 5 хүртэл хойшлов
 
“Монголын театрын урлагт хүүхэлдэйн театрын гүйцэтгэх үүрэг“ бүтээлч хэлэлцүүлэг боллоо
“Монголын театрын урлагт хүүхэлдэйн театрын гүйцэтгэх үүрэг“ бүтээлч хэлэлцүүлэг боллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!