Н.Учрал: Монгол, Солонгосын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь чухал ач холбогдолтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2024.11.11/ Сөүл хотноо эхэллээ. Уг хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хамтарсан хорооны Монгол хэсгийн даргын хувиар Солонгосын хэсгийн даргаар оролцож байна.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа " БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кан Ин Сон холбогдох яам, байгууллагын албаны хүмүүстэй оролцож байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгаа нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэхэд Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэг гүйцэтгэж байна.

Цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээл, бизнесийн илүү өргөн боломжийг нээх, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд Монгол, Солонгосын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь чухал ач холбогдолтой юм" гэдгийг онцолжээ.

ТОДРУУЛГА: УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан согтуурсан үедээ бусадтай маргалдаж, биед нь гэмтэл учруулсан
ТОДРУУЛГА: УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан согтуурсан үедээ бусадтай маргалдаж, биед нь гэмтэл учруулсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!