Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймагт цас орж зам тээврийн дөрвөн осол гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж, зам, тээврийн дөрвөн осол гарчээ. Тодруулбал, өнөө өглөө 05:00 цагаас хойш цас орсон тул зам дээр халтиргаа гулгаа үүссэн нь осол гарах шалтгаан болжээ. Золоор ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна. Аймгийн цагдаагийн газрын мэдээлснээр, жолооч нар зуны дугуйгаа солиогүйн улмаас мөргөлдөх, замын хажуу руу унах, гулгах зэрэг осол гарч байгааг анхаарууллаа. Иймд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хамгаалах, орон нутгийн замд өвлийн дугуйтай зорчихыг зөвлөлөө.

Цаг уурын байгууллагаас өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй болохыг сэрэмжлүүлсэн билээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.