Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймэрт 6 га талбай өртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Шоргоолж” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 15.36 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 18.17 цагт цурамд оруулан, дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 10.10 цагт бүрэн унтрааж, сумын ойн инженерт хүлээлгэн өгчээ.

Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га талбай өртөж шатсан байна.

“Гурилын үнийн гол нэмэгдэл нь СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭД явагдаж байна“
“Гурилын үнийн гол нэмэгдэл нь СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭД явагдаж байна“
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.