Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын утаа, түгжрэлийг бууруулахад НҮБ хамтарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах, түгжрэлийг сааруулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж агаарын бохирдлыг бууруулах зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн удирдлагууд анхаарал хандуулж байгаа юм байна. Энэ хүрээнд "НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туршлагаас судлан, хамтран ажиллах боломжтой" гэдгийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао болон бусад холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр илэрхийлжээ.

Энэ талаар НҮБ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллах тухай илэрхийлсэн байна. Тус байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао “Нийслэл хотод тулгамдаж буй асуудлууд буюу түгжрэл, эрчим хүчний дутагдал, тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс тогтвортой ногоон хот санаачлагад хамтран ажиллах боломжийг судлах, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ” гэв.

Дорноговьд хээрийн түймэр гарч 10 га талбай шатжээ
Дорноговьд хээрийн түймэр гарч 10 га талбай шатжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.