Төрийн ордон руу үйлчилдэг АВТОБУСНЫ үйлчилгээг зогсоохоор боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

20 минутын хот үндэсний хорооны анхдугаар хуралдааны дараа Төрийн ордны 1400 гаруй алба хаагчдыг нийтийн тээврээр зорчуулахаар болж, төрийн өмчит компаниудаас автобус хуваарилж өгсөн. Гэвч тухайн автобуснуудад суух зорчигч маш бага байгааг жолооч нар ярьж байсан юм. Тэгвэл Төрийн ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсоохоор боллоо. Тодруулбал,

АТ:1 “Засгийн газрын ордон-Гэрэлт хотхон-Зайсан”, АТ:2 “Засгийн газрын ордон-Ривер гарден-Хан хилсс”, АТ:3 “Засгийн газрын ордон-Энканто-Хүннү 2222 хороолол" чиглэлийн үйлчилгээг өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн маргаашаас буюу энэ сарын 8-наас зогсоохоор шийдвэрлэлээ.

“Самъяа“  хийдэд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ
“Самъяа“ хийдэд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!