Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бенедикт Полакын нэрэмжит шагнал гардуулах ёслол боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 10 секунд

БНПУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг Бенедикт Полакын нэрэмжит шагнал гардуулах ёслол энэ сарын 10-нд Краков хотод болсон бөгөөд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Краков дах Өргөмжит консул Ц.Уртнасан нар оролцсон байна.

Бенедикт Полак нь алдарт Марко Пологоос 50 шахам жилийн өмнө буюу 1245-1247 онд Монголын Их гүрний нийслэлд ирж, Их хаан Гүюгтэй уулзсан Ватиканы элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд орж явсан Польшийн хувраг ажээ. Түүний нэрэмжит шагналыг анх 2015 онд Польшийн Ленчица хотоос санаачилан буй болгожээ. Шагналыг газар дэлхий, далайн гүн, сансрын уудмыг судалж, улс орнуудын соёлыг холбосон гадаадын болон Польшийн нэрт эрдэмтэн, аялагчид олгодог байна. Энэ онд Латвийн эрдэмтэн Эрикс Жекабсонс, Италийн эрдэмтэн Гаетано Платаня, Польшийн  эрдэмтэн Войчех Бэнбэн нар шагналыг хүртжээ.

137 иргэнийг Төрийн дээд одон медалиар шагнагдлаа
137 иргэнийг Төрийн дээд одон медалиар шагнагдлаа
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.