Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Түвшин: ЗГ-ын 2024 оны урсгал зардлыг “Үргүй зардал“ гэсэн аудитын дүгнэлт гарсаар байтал 26 их наяд болгож нэмэгдүүлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн зардлыг 35.8 их наядаас бууруулах талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин нар мэдээлэл хийж, шаардаж байна. Энэхүү шаардлагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин "ЗГ-ын 2024 оны урсгал зардлыг "Үргүй зардал" гэсэн аудитын дүгнэлт гарсаар байтал 26 их наяд болгож нэмэгдүүлсэн. Урсгал зардал бол тухайн жилдээ гараад дуусдаг зардал. Уул уурхайгаас олж буй орлогоо энэ мэт үргүй зардалд өгөөд байвал дахиад л зардал нэхнэ. Бид энэ мэтчилэн нийт орлогынхоо 77 хувийг урсгал зардалд зарцуулж байгаа. Тийм учраас урсгал зардлаас үр ашиггүй хэсгийг нь хасах хэрэгтэй гэсэн саналыг гаргаж байна" гэлээ.

Ж.Баярмаа: Ирэх онд томилолт, зочны зардал 111 тэрбумд хүрч 4 дахин өссөн байна
Ж.Баярмаа: Ирэх онд томилолт, зочны зардал 111 тэрбумд хүрч 4 дахин өссөн байна
 
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.