Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний үндэсний хорооноос 13.00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Яг одоо Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:

  • Оюутолгой төслийн явцын талаар
  • Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар
  • Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар
  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чат бот нэвтрүүлэх талаар
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн талаар
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг засгийн газрын 14 мега төсөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм.

Тэгвэл Засгийн газрын хуралдааны дараа буюу 13.00 цагт Эрчим хүчний үндэсний хороо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Сануулахад, тус хорооны даргаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд ажиллаж буй билээ.

Сүхээгийн Цэрэнчимэд дэлхийд 3 дахь удаагаа финалдлаа
Сүхээгийн Цэрэнчимэд дэлхийд 3 дахь удаагаа финалдлаа
 
Ерөнхий сайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад зарим зөвшөөрлүүдийг нэг удаа нөхөн олгох асуудлыг судалж, ЗГ-ын хуралдаанд танилцуулахыг үүрэгдэв